Гишvvнчлэл



Сvлжээнд

Манайд 4 зочид онлайн

Тус сайтанд

123027 зочид зочилсон байна.

Цаг агаар

Цаг бол алт...

Мэдээ, Мэдээлэл
Улсын үзлэгийн мэдээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ,
АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
        Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион явуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 37 дугаар захирамжийн дагуу аймгийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 141 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулан 18 хүний бүрэлдэхүүнтэй салбар комиссыг байгуулж, комиссын 2006 оны 06 сарын 04-ний өдрийн 01 дүгээр хурлаар улсын үзлэгт бэлтгэх ажлын удирдамж, үзлэгт хамрагдах байгууллага, үзлэг явуулах хугацаа, хуваарийг хэлэлцэн баталж, нийт төсөвт байгууллага, төрийн ажил үйчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж 175 газарт хүргүүлэв.
        Үзлэгийг зохион байгуулж явуулахад шаардагдах зардлын тооцоо гаргаж, аймгийн Засаг даргын 2009 оны 198 дугаар захирамжаар сумдад үзлэг явуулах шатахууны зардал 997500 төгрөгийг аймгийн Засаг даргын бэлтгэл хөрөнгөнөөс, бусад зардлыг аймгийн ЗДТГазар бусад агентлагаас гаргахаар баталлаа.
 


Мэдээ, Мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА
/2010.06.09/
    Сонгон шалгаруулалтын агуулага: Орон нутгийн хөгжлийг дэмжих үйлчилгээний чиглэлээр дараах ажлуудад бараа нийлүүлэх болон ажил гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна .
Үүнд:
     1. Сонгон шалгаруулалтын нэр: Есөнбулаг сумын Харзат, Баянхайрхан багийн инженерийн байгууламж бүхий зарим нийтийн эзэмшлийн орон сууцнуудын дулаан, цэвэр усны төв шугамын шинэчлэл. Сонгон шалгаруулалтын дугаар: ОНЗ-10\12
Read more text  
“ХӨРӨГ НАЙРУУЛАЛ”-ЫН УРАЛДААНЫ БОЛЗОЛ
 
Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ой угтаж “ХӨРӨГ НАЙРУУЛАЛ”-ын уралдааныг зохиолч, сэтгүүлч, идэвхтэн бичигчдийн дунд 2010 оны 03 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 25 хүртэл 2 сарын хугацаатай зарлаж байна.
 
Уралдааны зорилго:
       Алтай нутгийн ажилсаг хөдөлмөрч, авьяаслаг бүтээлч ажилчин, малчин, сэхээтэн, алдартан гавьяатнуудыг сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл болох хөрөг найрууллаар мөнхжүүлэхэд оршино.
Read more text  
“ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛ”-ИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ
 
       Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд “Говь-Алтай-70 жил” ерөнхий сэдвийн хүрээнд нийтийн дууны уралдааныг 2010 оны 03 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 25 хүртэл 3 сарын хугацаатай зарлаж байна.
 
Уралдааны зорилго:
       Алтай нутгийн байгаль цаг уур, уул ус, ургамал, амьтан, цаг агаар, хүн ардын хөдөлмөр бүтээл, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг дуугаар илэрхийлэн, урлагийн бүтээл болгон мөнхжүүлэхэд оршино.
Read more text  

Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70-н жилийн ой угтаж Алтай нутгийн нийт иргэд, төрж өссөн, ажиллаж амьдарч байсан хүмүүст илгээх захидал


      Төрийн тахилгат “Цаст Сутай” хайрханаараа овоглосон Мичид шүргэх Алтайн уулсын өлгий, Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн босгон дээр аймгийнхаа уугуул, суугуул иргэд болон ажиллаж амьдарч байсан та бүхнийхээ түмэн амар амгаланг айлтган мэндчилэхийн ялдамд шинэ оны мэндийг өргөн дэвшүүлж байна.
Та бидний төрөлх аймаг маань 1931 онд Засаг захиргааны бие даасан нэгж БНМАУ-ын 13 аймгийн нэг Алтай аймаг болж, 1940 оноос одоогийн Говь-Алтай аймаг хэмээх нэртэй байгуулагдаж, хөгжиж эхэлсэнээс хойш эдүгээ 70 жилийн босгыг давж он тооллын нэгэн жарнаас даруй 10 жилээр илүү хугацааны түүхийг бүтээжээ.
Read more text  

Тогтоол, шийдвэр

Санал асуулга

Танд ямар салбарын мэдээлэл илvv хэрэгтэй байна вэ?
 

Зургийн цомог

Ихэр цагаан...
Image Detail
Free template 'Feel Free' by [ Anch ] Gorsk.net Studio. Please, don't remove this hidden copyleft!