Гишvvнчлэл



Сvлжээнд

Манайд 6 зочид онлайн

Тус сайтанд

123030 зочид зочилсон байна.

Цаг агаар

Цаг бол алт...

Хөгжлийн хэтийн төлөв PDF Хэвлэх И-мэйл

 Аймгийн хөгжлийн цогц бодлого /2008-2021/.

1. Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого (2008-2021 он)-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр санаачилж, манай орны эрдэмтэд, улс төрчид, иргэдийн өргөн оролцоотойгоор боловсруулж, УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2007-2021 он)”-д тулгуурлан боловсруулав.

2. “Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого (2008-2021он)”-д “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги (2010 он хүртэл)”, “Монгол Улсын Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр(2015 он хүртэл)” болон Монгол Улсын хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар тусгалаа олсон болно.

3. “Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого (2008-2021он)”-д “Аймгийг хөгжүүлэх төсөл”, “Говь-Алтай аймгийн XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, “Говь-Алтай аймагт барилгын салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Говь-Алтай аймгийн мэдээлэл, холбооны салбарыг хөгжүүлэх хөтөлбөр /2008-2015 он/”, “Говь-Алтай аймагт байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар 2010 он хүртэл хэрэгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Аймгийн Мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр /2005-2015 он/”, “Ногоон хувьсгал дэд хөтөлбөр”, “Газар тариаланг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр /2008-2012 он/”, “Атрын гурав дахь аян (газар тариалангийн хөгжлийн дэд хөтөлбөр)/2008-2010 он/”, “Аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө /2008-2015 он/”, “Говь-Алтай аймгийн онцлогт нийцсэн Мянганы хөгжлийн зорилтууд /2008-2015 он/” зэрэг аймгийн хэмжээний хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар мөн тусгалаа олсон болно.

4. Говь-Алтай аймгийн урт хугацааны хөгжлийн стратегийн зорилтууд, хүрэх үр дүнг 2008-2015 он, 2016-2021 он гэсэн үндсэн хоёр үе шатаар тусгав.

дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

Add comment


Security code
Refresh

Мэдээ, Мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА
/2010.06.09/
    Сонгон шалгаруулалтын агуулага: Орон нутгийн хөгжлийг дэмжих үйлчилгээний чиглэлээр дараах ажлуудад бараа нийлүүлэх болон ажил гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна .
Үүнд:
     1. Сонгон шалгаруулалтын нэр: Есөнбулаг сумын Харзат, Баянхайрхан багийн инженерийн байгууламж бүхий зарим нийтийн эзэмшлийн орон сууцнуудын дулаан, цэвэр усны төв шугамын шинэчлэл. Сонгон шалгаруулалтын дугаар: ОНЗ-10\12
Read more text  
“ХӨРӨГ НАЙРУУЛАЛ”-ЫН УРАЛДААНЫ БОЛЗОЛ
 
Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ой угтаж “ХӨРӨГ НАЙРУУЛАЛ”-ын уралдааныг зохиолч, сэтгүүлч, идэвхтэн бичигчдийн дунд 2010 оны 03 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 25 хүртэл 2 сарын хугацаатай зарлаж байна.
 
Уралдааны зорилго:
       Алтай нутгийн ажилсаг хөдөлмөрч, авьяаслаг бүтээлч ажилчин, малчин, сэхээтэн, алдартан гавьяатнуудыг сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл болох хөрөг найрууллаар мөнхжүүлэхэд оршино.
Read more text  
“ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛ”-ИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ
 
       Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд “Говь-Алтай-70 жил” ерөнхий сэдвийн хүрээнд нийтийн дууны уралдааныг 2010 оны 03 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 25 хүртэл 3 сарын хугацаатай зарлаж байна.
 
Уралдааны зорилго:
       Алтай нутгийн байгаль цаг уур, уул ус, ургамал, амьтан, цаг агаар, хүн ардын хөдөлмөр бүтээл, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг дуугаар илэрхийлэн, урлагийн бүтээл болгон мөнхжүүлэхэд оршино.
Read more text  

Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70-н жилийн ой угтаж Алтай нутгийн нийт иргэд, төрж өссөн, ажиллаж амьдарч байсан хүмүүст илгээх захидал


      Төрийн тахилгат “Цаст Сутай” хайрханаараа овоглосон Мичид шүргэх Алтайн уулсын өлгий, Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн босгон дээр аймгийнхаа уугуул, суугуул иргэд болон ажиллаж амьдарч байсан та бүхнийхээ түмэн амар амгаланг айлтган мэндчилэхийн ялдамд шинэ оны мэндийг өргөн дэвшүүлж байна.
Та бидний төрөлх аймаг маань 1931 онд Засаг захиргааны бие даасан нэгж БНМАУ-ын 13 аймгийн нэг Алтай аймаг болж, 1940 оноос одоогийн Говь-Алтай аймаг хэмээх нэртэй байгуулагдаж, хөгжиж эхэлсэнээс хойш эдүгээ 70 жилийн босгыг давж он тооллын нэгэн жарнаас даруй 10 жилээр илүү хугацааны түүхийг бүтээжээ.
Read more text  

Тогтоол, шийдвэр

Санал асуулга

Танд ямар салбарын мэдээлэл илvv хэрэгтэй байна вэ?
 

Зургийн цомог

Ээж хайрхан...
Image Detail
Free template 'Feel Free' by [ Anch ] Gorsk.net Studio. Please, don't remove this hidden copyleft!