Гишvvнчлэл



Сvлжээнд

Манайд 10 зочид онлайн

Тус сайтанд

123042 зочид зочилсон байна.

Цаг агаар

Цаг бол алт...

Аймгийн товч танилцуулга PDF Хэвлэх И-мэйл
Нутаг дэвсгэр

        Говь-Алтай аймаг нь Монгол улсын баруун өмнөд хэсэгт хойд талаараа Завхан аймаг, зүүн талаараа Баянхонгор аймаг, өмнө талаараа БНХАУ, баруун талаараа Ховд аймагтай хиллэж Улаанбаатар хотоос 1037 км зайд оршдог.
Газар зүйн байршил
        Говь-Алтай аймаг нь 141,7 мянган хавтгай дөрвөлжин км нутгийг эзлэн далайн түшинөөс дээш 721-4226 метр хүртэл өргөгдсөн газар нутагт оршдог. Хойноосоо урагш сунаж тогтсон газар зүйн байршилтай.
        Тус аймаг нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ улсад 2 дугаар байранд орж Монгол улсын газар нутгийн 10 хувийг эзлэж байна. Аймгийн төвөөс хамгийн хол сум болох Алтай сум 318 км, хамгийн ойрын сум Тайшир 43 км зайтай бөгөөд бусад сумд нь 79-223 км зайд оршдог.
        Говь-Алтай аймгийн төв нь хөрш зэргэлдээ аймгуудын төв болох Завхан аймгийн төв Улиастайгаас 195 км, Баянхонгор аймгийн төвөөс 398 км, Ховд аймгийн төвөөс 450 км зайтай.
        Аймгийн нутгийн дунд хэсгийг Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэйгээр нэвтлэн өнгөрнө. Хойд ба өмнөд хэсгийг Сутай, Аж богд, Хасагт хайрхан, Хантайшир, Идрэн, Гичгэний нуруу зэрэг баруун хойноос зүүн урагш нуруу эзлэнэ. Уулсын ар өврөөр Захуй, Зарман, Цэнхэр номин, Хүйс, Шарга зэрэг өргөн уудам говьтой. Эдгээр говиуд дунджаар далайн түвшнээс дээш 1000 м хүртэл өргөгджээ.

  Засаг захиргаа


        Говь-Алтай аймаг нь засаг захиргааны нэгжийн хувьд 18 сум, 83 багтай. Аймгийн төв нь Алтай хот буюу Есөнбулагсум юм.
 

Сумын нэрБагийн тоо Хүн амын тоо
Нутаг дэвсгэрийн хэмжээ км2
Аймгийн төвөс сумд хүртэлх замын урт, км
 1Алтай
 4 238620256
 318
 2Баян-Уул 6 2953 5836 146
 3Бигэр
 5 2460 3826 108
 4Бугат 5 2461 9921 219
 5Дарив
 4 1877 3523 212
 6Дэлгэр
 5 3066 6625 88
 7Жаргалан 3 1885 3683 102
 8Тайшир
 3 1575 3913 43
 9Тонхил 5 2388 7322 218
 10Төгрөг
 5 1871 5343 148
 11Халиун
 4 2546 4214 87
 12Хөхморьт
 5 2404 6314 215
 13Цогт 7 3950 16618 187
 14Цээл  4 2235 5631 167
 15Чандмана
 4 2024 4629 189
 16Шарга 4 1930 5566 79
 17Эрдэнэ
 4 2280 250066 223
 18Есөнбулаг
 6 17527 2161 -
 Бүгд 8357818
141447
-
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 3-р сарын 11, Лхагва гариг, 03:52
 

Add comment


Security code
Refresh

Мэдээ, Мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА
/2010.06.09/
    Сонгон шалгаруулалтын агуулага: Орон нутгийн хөгжлийг дэмжих үйлчилгээний чиглэлээр дараах ажлуудад бараа нийлүүлэх болон ажил гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна .
Үүнд:
     1. Сонгон шалгаруулалтын нэр: Есөнбулаг сумын Харзат, Баянхайрхан багийн инженерийн байгууламж бүхий зарим нийтийн эзэмшлийн орон сууцнуудын дулаан, цэвэр усны төв шугамын шинэчлэл. Сонгон шалгаруулалтын дугаар: ОНЗ-10\12
Read more text  
“ХӨРӨГ НАЙРУУЛАЛ”-ЫН УРАЛДААНЫ БОЛЗОЛ
 
Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ой угтаж “ХӨРӨГ НАЙРУУЛАЛ”-ын уралдааныг зохиолч, сэтгүүлч, идэвхтэн бичигчдийн дунд 2010 оны 03 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 25 хүртэл 2 сарын хугацаатай зарлаж байна.
 
Уралдааны зорилго:
       Алтай нутгийн ажилсаг хөдөлмөрч, авьяаслаг бүтээлч ажилчин, малчин, сэхээтэн, алдартан гавьяатнуудыг сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл болох хөрөг найрууллаар мөнхжүүлэхэд оршино.
Read more text  
“ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛ”-ИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ
 
       Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд “Говь-Алтай-70 жил” ерөнхий сэдвийн хүрээнд нийтийн дууны уралдааныг 2010 оны 03 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 25 хүртэл 3 сарын хугацаатай зарлаж байна.
 
Уралдааны зорилго:
       Алтай нутгийн байгаль цаг уур, уул ус, ургамал, амьтан, цаг агаар, хүн ардын хөдөлмөр бүтээл, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг дуугаар илэрхийлэн, урлагийн бүтээл болгон мөнхжүүлэхэд оршино.
Read more text  

Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70-н жилийн ой угтаж Алтай нутгийн нийт иргэд, төрж өссөн, ажиллаж амьдарч байсан хүмүүст илгээх захидал


      Төрийн тахилгат “Цаст Сутай” хайрханаараа овоглосон Мичид шүргэх Алтайн уулсын өлгий, Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн босгон дээр аймгийнхаа уугуул, суугуул иргэд болон ажиллаж амьдарч байсан та бүхнийхээ түмэн амар амгаланг айлтган мэндчилэхийн ялдамд шинэ оны мэндийг өргөн дэвшүүлж байна.
Та бидний төрөлх аймаг маань 1931 онд Засаг захиргааны бие даасан нэгж БНМАУ-ын 13 аймгийн нэг Алтай аймаг болж, 1940 оноос одоогийн Говь-Алтай аймаг хэмээх нэртэй байгуулагдаж, хөгжиж эхэлсэнээс хойш эдүгээ 70 жилийн босгыг давж он тооллын нэгэн жарнаас даруй 10 жилээр илүү хугацааны түүхийг бүтээжээ.
Read more text  

Тогтоол, шийдвэр

Санал асуулга

Танд ямар салбарын мэдээлэл илvv хэрэгтэй байна вэ?
 

Зургийн цомог

2009 онд мэ...
Image Detail
Free template 'Feel Free' by [ Anch ] Gorsk.net Studio. Please, don't remove this hidden copyleft!