|
Сvлжээнд
Манайд 7 зочид онлайн
Тус сайтанд
123031 зочид зочилсон байна.
Цаг агаар
Цаг бол алт...
|

Барс эзэлсэн сарыг жилийн эхлэл болгон цаг хугацаагаа тоолдог, буянт сайн үйлсийн зам мөрийг цагаан өнгөөр билгэдэн угтдаг, өнө эртний өндөр дээд соёлт, өргөн дэлгэр Алтай нутгийн нийт ард иргэдээ! Өнгөрөгч 2008 оны орон нутгийн сонгуулиар сонгогдсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид түүний Тэргүүлэгчид бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Аймгийн ИТХурал 2008 оны 12 сарын 01-ний өдрийн Анхдугаар хуралдаанаас хойш аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдааныг 4 удаа, Тэргүүлэгчдийн хуралдааныг 18 удаа хуралдаж хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлыг хэлэлцэн тодорхой шийдвэр гарган ажиллаж байна. Бидэнд ажлын ололт амжилтын зэрэгцээ Монгол улсын эдийн засаг, нийгмийн амьдралд үүсэж буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд зохицон, аж ахуйгаа өөд татаж, сайхан амьдралыг өөрийн гараар цогцлоон авч явах эрдэм ухаан Алтайчууд бидэнд байх ёстой. Төр засгийн зүгээс ч төсвийг үр ашигтай зарцуулах, эрсдэлээс хамгаалах бүхий л боломжийг ашиглаж ухаалаг зөв зүйтэй бодлого явуулах, бүх түвшинд эв эеээ хичээх, хүндрэлийг боломж, боломжийг ололт амжилт болгох талаар ур ухаан овсгоо самбаа гаргаж ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Цаашдаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд хийх ажлын үндсэн чиглэлд /2008-2012 он/ тусгагдсаны дагуу аймаг, сумын төвийг байнгын цахилгааны эх үүсвэртэй болгох, Говь-Алтай-Улаанбаатарыг холбосон засмал замтай болох, аймгийн төвд цемент, мах, арьс шир боловсруулах дунд үйлдвэрүүдийг, сумдыг бүсчилж, бүсийн төв сумуудад жижиг үйлдвэрийг байгуулах, нийгмийн чиглэлээр үзүүлэх үйлчилгээг бий болгох зэргээр нутгийн ард иргэдийг тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөл бололцоогоор хангахын төлөө онцгой анхаарч ажиллах болно. Алтайчууд та бүхэндээ аз хийморь, амжилт бүтээл арвинтай, айл хотлоороо амгалан энх, хишиг буянаа дэлгэрүүлэн, дүүрэн билэг, түвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай ИТХ-ЫН ДАРГА Ш.ЭРДЭНЭБАТ
|
Add comment
|
|