|
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын товч танилцуулга
Монгол улсын шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1992 онд 56 Төлөөлөөгч, 9 Тэргүүлэгчтэйгээр орон тооны бус дарга, орон тооны нарийн бичгийн даргатай, сумдад орон тооны нарийн бичгийн даргатай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Орон нутгийн хурлын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан одоогийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 31 төлөөлөгч, 9 Тэргүүлэгч, ИТХ-ын дэргэдэх 4 хороотой , ИТХ-ын дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, 2 ажилтан, даргын туслах, жолооч гэсэн орон тоотой ажил үүргээ гүйцэтгэн, орон байр, техник хэрэгсэлийн хувьд зохих хэмжээгээр хангагдсан нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус аймгийн хэмжээнд ИТХ-ын байгууллагад нийтдээ улс төрийн болон төрийн захиргааны нийт 40 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Аймгийн төрийн байгууллага болон ТББ –ууд аймгийн ИТХ-ын ажлын албанд 7 хоног тутам байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл ирүүлж санал солилцон ажиллахын зэрэгцээ хагас бүтэн жилээр ажлаа тайлагнаж байхаар үндсэн чиглэлд тусгасан болно. Аймгийн ИТХ-ын даргын дэргэд орон тооны бус зөвлөхүүд, ИТХ-ын дэргэд ТББ-уудын нэгдсэн зөвлөл байгууллагдан ажиллаж байна. Шинээр байгуулагдсан аймгийн ИТХ 3 удаа хуралдаж аймгийн эдийн засаг нийгмийн тулгамдсан асуудлууд болох аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны үндсэн чиглэлийн тухай, аймгийн нийгэм, эдийн засгийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2009 оны төсвийн төлөвлөгөөний тухай, аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэх тухай, Хурлын хороодыг байгуулах, түүний ажиллах журмын тухай, аймгийн Аудитын 2008 оны үйл ажиллагааны тайлангийн тухай, аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай болон зохион байгуулалтын асуудлууд хэлэлцэж шийдвэр гаргаж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 7 удаа хуралдаж хууль тогтоомжид заасан болон цаг үеийн холбоотой 44 асуудал авч хэлэлцэж 39 тогтоол гаргаж бусад асуудалд тэмдэглэлээр үүрэг чиглэл өглөө. Сумдын ИТХ-ууд хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж БИНХ шинээр зохион байгуулагдаж ажиллаж эхлээд байна.
Аймгийн ИТХ-ын ажлын алба
Монгол улсын шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1992 онд 56 Төлөөлөөгч, 9 Тэргүүлэгчтэйгээр орон тооны бус дарга, орон тооны нарийн бичгийн даргатай, сумдад орон тооны нарийн бичгийн даргатай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 31 төлөөлөгч, 9 Тэргүүлэгч, 4 хороо, ИТХ-ын дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, 2 ажилтан, даргын туслах, жолооч гэсэн орон тоотой ажил үүргээ гүйцэтгэн, орон байр, техник хэрэгсэлийн хувьд зохих хэмжээгээр хангагдсан нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байна.
|