Даваа, 06 2-р сар 2012
You are here: Home

Фото галлерей

Сутай хайрх...
Image Detail

Цаг агаарын мэдээ

Сүлжээнд ...

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр135
mod_vvisit_counterӨчигдөр134
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт269
mod_vvisit_counterСүүлийн долоо хоногт1416
mod_vvisit_counterЭнэ сард1141
mod_vvisit_counterСүүлийн сард7328
mod_vvisit_counterВэб хуудсанд нийтдээ190770

We have: 3 guests online
Таны IP: 38.107.179.231
 , 
Today: 2-р сар 06, 2012

Нэвтрэх



Аймгийн Засаг даргын мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   

         Говь-Алтай аймаг нь Монгол улсдаа газар нутгийнхаа хэмжээгээр 2 дугаарт орж, сүрлэг өндөр уулс, өргөн уудам говь, тал хоолой хосолсон дэлгэр сайхан нутагтай билээ. Дэлхийд ховордож, "Улаан ном"-д бүртгэгдсэн амьтан бүхий дуулсан хүн очиж үзмээр, үзсэн хүн хорогдож саатмаар Алтай сайхан нутгаас Эрхэм тантай интернэтийн орчинд уулзаж, мэндчилж байгаадаа талархалтай байна.

         Манай аймаг,  судалсан, судлагдаагүй арвин их нөөц баялагтай, газар нутаг нь онгон дагшин, хүн зон нь оюуны чадамжтай, уламжлалт ёс заншил, соёл ахуйгаа хадгалж үлдсэн нутаг билээ.

         Монгол улсын Ерөнхий сайд асан П.Жасрай “Говь-Алтай аймаг бол Монголын хөгжлийн задлаагүй үүц” гэсэн нь зүгээр нэг хэлээгүй зүглүүлж чиглүүлсэн санаа гэж ойлгох учиртай юм.

       Үүцээ зөв задалж, уул уурхайн баялагаас бүрдэх хөрөнгийг орон нутаг, төрөлх аймгийнхаа хөгжилд зориулж, ард иргэдийнхээ  cайхан амьдрах боломж бүрдүүлэх, бизнесийн салбарт таатай орчинг бий болгох нь бид бүхний эрхэм зорилго болж байна.

       Онгон төрхөө хадгалсан говь, хээр, хангай хосолсон үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалууд, эртний шим ертөнцийн үлдэгдэл бүхний аялал жуулчлалын тааламжтай орчин, уул уурхайн үйлдвэрлэл явуулах, ашигт малтмалын арвин их нөөц баялаг,  дэд бүтцийн салбарын эрчимтэй хөгжил, өөрийн хилийн боомт зэрэг давуу талаа ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, нутгаас төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтэн, бизнесменүүд, олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл санаа, оюун ухаанаа зориулагч хэн бүхэнтэй хамтран ажиллаж, Алтай нутгаа XXI-р зууны дэвшилтэт техник, технологийн хөгжлийн алхаанд хөл нийлүүлэн цэцэглүүлэн хөгжүүлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн говийн сайхан Алтай нутагт тавтай морилно уу...

       Хүндэтгэсэн,

Говь-Алтай аймгийн Засаг дарга                                   Ш.Амгаланбаяр
 
2012 оны ХАА-ны ерөнхий төлөвлөгөө PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   
2012 оны 1-р сарын 06, Баасан гариг, 00:00

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАХИАЛАГЧИЙН 2012 ОНД БАРАА АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ
ХУДАЛДАН АВАХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

            Аймагт 2012 онд улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 3636,6 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулж эхлээд байна.

Худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг энд дарж үзнэ үү.

 

 
Өргөдөл гомдлын шийдвэрлэлт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   
2011 оны 12-р сарын 20, Мягмар гариг, 10:30
Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдлыг дараах линкнээс үзнэ үү!

           2011 оны эхний хагас жил
           2011 оны 3-р улирал
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 20, Мягмар гариг, 11:07
 
2012 оны үндсэн чиглэлийн төсөлд санал авч байна. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   
2011 оны 12-р сарын 08, Пүрэв гариг, 16:41
      Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан 12 сарын 25-нд болох гэж байгаатай холбогдуулан "Аймгийн эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн төслийг боловсруулан тус хуралдаанаар хэлэлцүүлэхээр аймгийн ЗДТГ бэлтгэж байна.
      Ирэх 2012 онд аймгаас баримтлах гол бодлогын шинж чанартай бичиг баримт байх тул иргэн та бүхнийг дээрх төсөлд саналаа өгөхийг уриалж байна.
     Саналыг 12 сарын 18-ныг хүртэлх хугацаанд дараах хаягаар авч байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс
И-мэйл: И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа учир үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Утас: Утас: 976-(01482)-23065
Факс: Факс: 976-(01482)-23360
   
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 08, Пүрэв гариг, 17:09
 
ИХ ГОВИЙН ТЭМЭЭНИЙ БАЯР PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   
2011 оны 11-р сарын 28, Даваа гариг, 00:00
ИХ ГОВИЙН ТЭМЭЭНИЙ БАЯР ӨРГӨН БОЛЛОО
      “Их говийн тэмээний баяр-2011” Говь-Алтайн тэмээчдийн 7-р их наадам 2011 оны 11 дүгээр сарын 26-27ны өдрүүдэд Алтай хотод өргөн дэлгэр болж өнгөрлөө. УИХ-ын гишүүн “Алтайн хөгжил 21-р зуун ТББ-ын тэргүүн Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн “Алтайн эрин сан” Хантайшир бөхийн дэвжээний тэргүүн Ж.Энхбаяр нар ивээн тэтгэж, Аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААЖДҮГ зохион байгуулсан энэ удаагийн их говийн тэмээний баярт 18 сумын 201 тэмээчин, 602 тэмээтэйгээ оролцсон байна.
      Амар амгалангийн бэлэгдэл болсон энэ аварга амьтан Монгол түмний буян заяаг тэтгэсээр, тээсээр иржээ. Говь-Алтай аймаг тэмээнийхээ тоогоор улсад байнга айргийн тавд багтаж байдаг. Сүүлийн жилүүдэд тэрэг техник өргөн хэрэглэх болсноор тэмээгээ унаж ачин, эдлэх нь эрс багасч ноос, сүүг нь л ашиглаж, хүнсэнд хэрэглэх болсноор тоо толгой нь хорогдсоор байгаа нь нууц бишээ.
 
Аймгийн ИТХ-ын нээлттэй өдөрлөгийг сумдад зохион байгууллаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   
Аймгийн ИТХ-ын нээлттэй өдөрлөгийг сумдад зохион байгууллаа.
 
2011.10.21                                                                                                                 Алтай хот

           Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 39 тоот тогтоолоор Аймгийн ИТХ-ын нээлттэй өдөрлөгийг 18 сум, сум тус бүрийн 1 багт ажиллахаар шийдвэрлэсний дагуу 10-р сарын 15-21-ны өдрүүдэд Дэлгэр сум, Гуулин баг, Чандмана сум, Чандмана уул баг, Эрдэнэ сум, Өлзийт баг, Цогт сум, Баянтоорой тосгон, Бигэр сум, Мянгай багт ажлын хэсэг гарч ажиллалаа.
           Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат, ИТХ-ын Тэргүүлэгч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, хүний гавьяат эмч Д.Түмхүү, Тулга-Алтай ХХК-ны захирал Л.Батжаргал, ЭМШУИС-ийн Говь-Алтай салбар сургуулийн дэд захирал М.Банзаагаяа, Ундарга-Алтай ОНӨААТҮГ-ын дарга С.Баттөр, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Отгонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Цагаанбаатар, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтан А.Амарзаяа, ажилтан О.Аюурзана, Б.Наваанюндэн, Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Хадбаатар, аймгийн  Олон нийтийн “Алтай”  радиогийн болон  МОНЦАМЭ, ТВ-9 инфо –гийн сурвалжлагч   Ш.Цоодол нар ажиллалаа.
 
Хоршоодын хөгжлийн орчинг сайжруулах, Хоршооны нөлөөллийн бүсийн сургалт болж байна. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   
2011 оны 10-р сарын 20, Пүрэв гариг, 01:35
Хоршоодын хөгжлийн орчинг сайжруулах,
Хоршооны нөлөөллийн бүсийн сургалт болж байна.
 
2011.10.20                                                                                                         Алтай хот

      Хоршоодын хөгжлийн орчинг сайжруулах, хоршооны нөлөөллийн бүсийн сургалт Алтай хотод 2011 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.
      Сургалтыг ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар, CHF International Монгол дахь салбар Emirge төсөл, Монголын хоршоологчдын үндэсний нэгдсэн холбоо, Монголын Хоршооллын сургалт мэдээллийн төв хамтран зохион байгуулж байна.
      Сургалтанд Булган аймгаас бусад 20 аймгаас төлөөлөл оролцож байна.
      Аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат сургалтын ажиллагаанд оролцож Говь-Алтай аймагт уг сургалтыг зохион байгуулж байгаад талархалаа илэрхийлж, хоршооны үйл явцыг нөхцөл байдал, одоогийн орчин цаашдын хөгжлийн талааар төр засгийн болон орон нутгийн удирдлага, Хоршоодын холбоо, хоршоодын удирдлагууд анхаарал тавьж нягт хамтран ажиллаж бие биенээсээ их зүйлийг суралцаж амьдрал ахуйдаа хэрэгжүүлж ажиллах нь чухал болохыг дурьдаж, сургалтын ажиллагаанд амжилт хүслээ.
      Сургалтаар Хоршооны хөгжлийг хангах орчин-Өнөөгийн байдал, Үндэсний хэмжээний хоршооны хөтөлбөр стратеги, Нөлөөллийн хууль, эрх зүйн элементэд анхаарал хандуулах, Хоршооны нөлөөлөл, Хоршооны үйл ажиллагаанд оролцогч талууд, тэдгээрийн хоорондын харилцаа, Стратегийн хэрэгжилтэд хоршоодын оролцоо, Хоршооны үнэлгээний тайлан зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, харилцан санал солилцож байна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10-р сарын 29, Бямба гариг, 01:48
 
« ЭхлэхӨмнөх12345ДараахиТөгсгөл »

Хуудас 5-с 1