|
Сvлжээнд
Манайд 3 зочид онлайн
Тус сайтанд
45172 зочид зочилсон байна.
Цаг бол алт...
|
Хамгийн сvvлд нийтэлсэн мэдээлэл
Хамгийн их уншсан мэдээлэл
Говь-Алтай аймгийн вэб хуудсанд тавтай морилно уу,
|
Аймгийн Засаг даргын мэндчилгээ |
|
|
|
Монгол орны баруун хязгаар-говь, хээр хангай хосолсон Монголын хегжил дэвшлийн "vvц" болсон Говь-Алтай аймгаас Та бvхэнтэй мэндчилж байна. Говь-Алтай аймаг бол байгалийн арвин их нeeц баялагтай, газар нутаг нь онгон дагшин, хvн зон нь оюуны eндeр чадамжтай билээ. Монгол улсын Ерeнхий сайд асан П.Жасрай "Говь-Алтай аймаг бол Монголын хeгжлийн задлаагvй vvц" гэсэн нь зvгээр ч нэг хэлсэн vг биш ээ. Ард тvмнийхээ оюуны их багтаамжийг ашиглаж энэхvv байгалийн их нeeцийг улс орныхоо хeгжил дэвшлийн тvлхvvр болгох нь eнeeгийн Та бидэнд тулгамдсан асуудал болж байна. Говийн байгаль, тvvх соёлын дурсгалууд, эртний шим ертeнцийн vлдэгдэл бvхий аялал жуулчлалын тааламжтай орчин, уул уурхайн олборлох, боловсруулах vйлдвэрлэл хeгжvvлэх ашигт малтмалын их нeeц баялаг, эрчим хvч холбоо мэдээлэл зэрэг дэд бvтцийн хeгжил, гадаадтай харилцах хилийн боомт зэрэг давуу тал бvхий тус аймгийг гадаад, дотоодын хeрeнгe оруулагчид сонирхож, орон нутгийн тeр, захиргааны байгууллагатай хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бvхэн говийн сайхан Алтай нутагт тавтай морилно уу. |
|
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 4-р сарын 28, Мягмар гариг, 04:51 |
|
"Алтай нутгаа хөгжүүлье" уриан дор төслийн уралдааны дүн гарлаа...
Ирэх онд Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ой болно. Ой угтсан ажлын гараа оюунлаг уралдаанаар эхэллээ. “Алтай нутгаа хөгжүүлье” сэдэвт төслийн уралдаанд МУИС-ийн оюутан О.Чинхүсэл ахлагчтай багийн “Спорт амралтын хүрээлэн” төсөл тэргүүлж хагас сая төгрөгийн эзэн болжээ. Уралдаанд 50 шахам залуучууд оролцсноос нутагтаа “Утаагүй түлшний үйлдвэр”, “Сургалт бизнес хөгжлийн төв”, “Халун усны газар”, “Хавдарын оношлогоо, эмчилгээний тасаг” байгуулахаар төлөвлөсөн А.Наранбаатар, З.Баяржаргал, Н.Батбаяр, Б.Нандинцэцэг нарын багийн залуу судлаачид тусгай шагнал хүртсэн байна. Шалгаруулалтын сүүлчийн шатыг ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, төрийн шагналт Д.Рэгдэл, УИХ-ын гишүүн асан Р.Цогтбаатар тэргүүтэй судлаачид, зохион байгуулагч “Ирээдүй-Алтай” холбооны удирдлагууд шүүн тунгаажээ. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 4-р сарын 28, Мягмар гариг, 05:10 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Аймгийн Малчдын зөвлөгөөн |
|
|
|
|
2009 оны 2-р сарын 20, Баасан гариг, 10:15 |
|
"Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжил-Хамтын хөдөлмөр" аймгийн Малчдын зөвлөгөөн
2009 оны 2-р сарын 14-16-ны өдрүүдэд "Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжил - Хамтын хөдөлмөр" сэдэвт аймгийн Малчдын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, МУЗН, ХААН банкнаас хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд 18 сумын 300 гаруй төлөөлөгчид оролцлоо. Зөвлөгөөнөөр малчдын талаар төрөөс баримтлах бодлого, малчдын нийгмийн асуудлаар хэлэлцүүлэг явуулснаас гадна малчдад ХААН банкнаас сургалт зохион байгуулж, Малчдын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах ажлыг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд оролцогчидоос 30 гаруй хүн үг хэлж, санал шүүмжлэл тавилаа. Зөвлөгөөний үеэр аймгийн сайн малчнаар шалгарсан 19 малчинд аймгийн сайн малчин цол олгож, шагналыг гардуулснаас гадна аймгийн Засаг даргын жуух бичгээр 18 малчин, Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаар 4 малчин, мэргэжилтэн, Хүнс, хөдөө аж ахуйн жуух бичгээр 3 малчин, МАХН-ын шагналаар 2 малчин шагнагдлаа. Зөвлөгөөнөөс сонордуулга гаргаж Засгийн газарт хүргүүлснээс гадна аймгийн нийт малчид, төрийн болон төрийн бус байгууллагуудад хандаж уриалга гаргалаа. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 3-р сарын 18, Лхагва гариг, 08:44 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 4-р сарын 17, Баасан гариг, 05:55 |
|
Ихэр цагаан ботго төрлөө Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Сангийн далай багийн улсбн аварга малчин Банзарын Лхагважавын цагаан ингэ 6 дахь төрөлтөөрөө ихэр цагаан ботго төрүүлж, сүргээ өсгөлөө. АИХ-ын депутатаар 2 удаа сонгогдож байсан, эдүгээ 91 настай аварга малчин Лхагважав гуай сумынхаа нэгдлийг анх байгуулж байсан нь эдүгээ Сангийн далайн хийдийг сэргээж Хөхморьт сумынхаа Шаравдаржаалин хийдийн хамба лам, олныхоо төлөө зүтгэсэн буянтан юм. Аварга малчных 30 гаруй тэмээтэй бөгөөд ихэр цагаан ботго хоёулаа охин гэнэ. Ихэр ботго төрөх нь нэн ховор бөгөөд Монгол түмэн мал сүрэг өсөх, зун зуншлага сайхан болох, идээ будаа дэлгэрэн дэвжихийн шинж хэмээн бэлэгддэг байна. Говь-Алтай аймагт 2000 онд Төгрөг сумд, 2004 онд Халиун сумд мөн ихэр ботго төрж байжээ. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 13:05 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Жилийн ажлын Уриалга-2009 он |
|
|
|
|
2009 оны 2-р сарын 20, Баасан гариг, 10:00 |
|
"Өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил"-ийн ажлыг зохион байгуулах хорооноос гаргасан уриалга
2009 оныг Засгийн газраас "Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил", Аймгийн ИТХ-аас "Өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил" болгож зарласантай уялдуулан уг ажлыг зохион байгуулах хорооноос Уриалах нь: Аймгийн эдийн засгийн хөгжлийн үндэс нь хувийн өмчид тулгуурласан мал аж ахуйн үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, малчид, тариаланчдын хөдөлмөрийг хорших замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх явдал бөгөөд үүнд нэг талаас орон нутгийн удирдах байгууллагын зөв оновчтой бодлого, банк, санхүү, татварын таатай орчин, нөгөө талаас үйлдвэр, бизнес эрхлэгчдийн зах зээлийн эдийн засгийн мэдлэг, хөрөнгө хүчний нөөц, ажил үйлчилгээний чанар, үр ашиг, идэвхи санаачлагад түшиглэсэн хамтын ажиллагаа гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж, орон нутгийн эдийн засгийн хөгжил, чадавхийг дээшлүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлж, аж амьдралыг дээшлүүлэх зорилгоор аймгийн нийт үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, айл өрх, ард иргэддээ хандаж энэхүү УРИАЛГА-ыг гаргаж байна. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 2-р сарын 23, Даваа гариг, 02:03 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|